close

  • Faithful to my Homeland, the Republic of Poland
  • ВИЗ МЭДҮҮЛЭХ ГАЗАР

  • Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд байгуулсан визийн асуудлаар харилцан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээр.

     

    Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд  Праг хотноо 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан визийн асуудлаар харилцан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээр нь 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэхийг Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам мэдэгдэж байна.

    Хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улс нь Бүгд Найрамдах Польш Улсыг төлөөлөх бөгөөд Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд визийн мэдүүлэг хүлээн авах болон хянан шийдвэрлэх болно. 

    Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам нь Монгол Улсыг хамааран ажилладаг бөгөөд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа иргэдийн (Монгол Улсын иргэд, Монгол Улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд) визийн мэдүүлгийг хүлээн авсан хэвээр байх болно.

    Монгол Улсад визийн асуудлаар төлөөлөн ажиллах хэлэлцээрт Польш Улсын засаг захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн олгодог ажил хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор зорчих виз хамаарахгүй.  

     

    Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех  Улсын Элчин сайдын яамтай холбоо барих:

     

    Хаяг: Олимпийн гудамж 12, Улаанбаатар хот, Монгол Улс

    Шуудангийн хаяг: Ш/х – 665, Улаанбаатар хот, Монгол Улс

    Харилцах утас: +976 11 311053 эсвэл  +976 11 321886

    Факсын дугаар: +976 11 323791

    Цахим хаяг: consular_ulaanbaatar@embassy.mzv.cz

    http://www.mzv.cz/Ulaanbaatar

     

    Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага Бээжинд үүд хаалгаа нээлээ.

     

    Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжуулан иргэдийн визний мэдүүлгийг хүлээж авах болсоныг мэдэгдэж байна. Тус төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжуулан БНХАУ-ын иргэд, Монгол Улсын иргэд мөн хууль ёсоор БНХАУ-д амьдарч буй бусад орны иргэд Шенгений виз болон удаан хугацааны Үндэсний виз мэдүүлэх юм.

     

    Бээжин дэх Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга.

    Хаяг: Room 307-311, 3/F Go High Central Building, (Gao He Cui),

    No. A 26 Dongsanhuan Beilu, Chaoyang District, Beijing

    Утасны дугаар: +86 10-65069280

    И-мэйл: infopek.plcn@vfshelpline.com

    Веб сайт: http://www.vfsglobal.cn/poland/china

     

    Долоо хоногийн Лхагва гариг бүр Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст иргэд мөн биечлэн виз мэдүүлж болно. Энэ өдөр виз мэдүүлэх иргэдийн тоо хязгаарлагдмал болохыг анхаарна уу.

     

    Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст виз мэдүүлэхдээ эхлээд тус Элчин сайдын яамны www.e-konsulat.gov.pl веб сайтаар орж бүртгүүлэн цагаа авна уу.    

    Print Print Share: