close

  • To serve Poland – to build Europe – to understand the world

     

  • ВИЗИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР

  • Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.

     

     

    УЛСЫН ХИЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ТҮР ХУГАЦААГААР СЭРГЭЭХ

     

    Бүгд Найраймдах Польш улсын хилээр зорчигч шалган нэвтрүүлэх хяналт шалгалтыг түр хугацаагаар сэргээх тухай Дотоод хэрэг, засаг захиргааны сайдын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хуулийн эмхэтгэлд /840 дүгээр тал/ нийтэлсэн болно.

     

    Уг тушаалд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Шенгений бүсийн хилийн тухай хуулийг үндэслэн Шенгений бүсийн дотоодын хил болох Бүгд Найрамдах Польш Улстай хил залгаа Бүгд Найрамдах Чех Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Словак Улсын нутаг дэвсгэрийн хилийн зурвас болон ус, агаарын боомтоор зорчигч шалган нэвтрүүлэх хяналт шалгалтыг түр хугацаагаар сэргээх тухай юм.

     

     

    Шенгений бүсийн зохицуулалт


    2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Шенгений бүсийн визний нэгдсэн журам мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан виз мэдүүлэх журамд өөрчлөлт гарсан болохыг мэдэгдэж байна. 

    2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн  шинэ загварын визийн мэдүүлэг бөглөхөөс гадна виз олгосон өдрөөс эхлэн 10-аас доошгүй жил хүчинтэй, шинэ загварын паспорттай байх шаардлагаатай.

    БНПУ-ын үндэсний визийг мэдүүлэхдээ одоо мөрдөгдөж буй маягтыг бөглөнө.

    Иргэд өмнөнь  мөрдөгдөж байсан журмын дагуу авсан визийн  хугацаандаа  зөвшөөрөгдсөн тухайн улс оронд байх эрхтэй. Мөн хилийн бүсийг  хуучин, шинэ хоёр гадаад паспорттай нэвтрэх боломжтой гэхдээ хуучин паспорт нь хүчинтэй визтэй байх ба  шинэ паспорт нь шинээр мөрдөж буй  журмын дагуу  10-аас доошгүй жил хүчинтэй байх шаардлагатай. Хуучин паспорт дахь визний хугацаа дуусгавар болсон тохиолдолд шинээр паспорт авч дахин шинэ виз авах шаардлагатай.  Хуучин паспорт дахь визийг  шинээр авсан  паспортанд шилжүүлэх боломжгүй.

    Та бүхэн манай Консулын хэлтсээр тавтай үйлчлүүлнэ үү.

    Визний журамд орсон эдгээр өөрчлөлтүүд Та бүхэнд илүүболомжтой хувилбарыг олгохоос гадна богино хугацаанд виз авах нөхцлийг бүрдүүлж өгнөгэдэгт бид найдаж байна.   

    Европын Холбооны 8 гишүүн улс орнуудын хамт Польш Улс нь 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Шенгений бүсэд нэгдэн орсон юм. Хорин дөрвөн улсын⊃1; дотоодын хилийн хяналтгүй бүсийг Шенгений бүс гэнэ.  Эдгээр улс орнууд нь аялал болон бүсийн аль нэг улсад түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгоход нэгдсэн нэг дүрэм журмыг баримталдаг.

    Виз шаардах гуравдагч орны иргэд  Шенгений бүсийн гишүүн улс орнуудад зорчихын тулд хүчинтэй гадаад паспорт, визтэй байх шаардалагатайгаас гадна дараах нөхцлүүдийг хангасан байна. Үүнд:

    • аяллын зорилго болон нөхцөл, байх хугацааны амьжиргааны зардал, эх орондоо буцах, дамжин өнгөрөх хугацааны(гуравдагч орны визтэй байх тохиолдолд)  санхүүгийн эх үүсвэртэй болох тухай нотолгоо эсвэл дээр дурдсан эх үүсвэрүүдийг албан ёсоор бүрдүүлэх боломжтой байх;
    • нэвтрэхийг хориглосон иргэдийн нэрсийн жагсаалтанд ороогүй байх;
    • нийтийн хэв журам, аюулгүй байдал эсвэл холбогдох нэг талын гадаад харилцаа холбоог зөрчиж болзошгүй хүмүүсийн тоонд ороогүй байх.

    Хил гаалийн бүсээр нэвтэрсэний дараа Шенгений бүсийн гишүүн улс орнуудаар чөлөөтэй зорчиж болно. Шенгений хэлэлцээрт шинээр нэгдэн орох улс орнуудын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх журам 2008 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон.

    Шенгений хэлэлцээрийн улс орнуудад аялах, оршин суух эрх бүхий дараах төрлийн нэгдсэн виз олгоно. Үүнд:

    • нисэх буудлын хилийн бүсээр дамжин өнгөрөх виз (А) - зөвхөн нисэх онгоцоор аялж байгаа хүмүүст олгоно. Энэ төрлийн визтэй иргэн нисэх онгоцны буудлын дамжин өнөгөрөх бүсээс гарах эрхгүй,
    • богино хугацааны виз  (С) - Шенгений бүс нутагт 6 сарын дотор хилийн бүсийг анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 90 хоногоос хэтрэхгүй хугацаагаар Шенгений бүсийн гишүүн улс орнуудад оршин суух эрхтэй.
    • Шенгений гишүүн улс орнууд нэгдсэн визээс гадна үндэсний урт хугацааны виз (D) буюу зөвхөн зөвшөөрөл олгосон орны нутаг дэвсгэрт оршин суух  эрх бүхий зөвшөөрлийг тус тус олгоно.

    Виз шаардах гуравдагч орны иргэд дараах  нөхцөлөөр зорчино:

    Гуравдагч орны иргэд дараах бичиг баримтын аль нэгээр  Польш Улсад нэвтрэх эрх эдэлнэ. Үүнд:

    • богино хугацааны нэг төрлийн Шенгений (С) ангиллын виз,
    • урт хугацааны үндэсний (D) ангиллын виз,
    • БНПУ-д оршин суух зөвшөөрөл,
    • Шенгений бусад орнуудад оршин суух зөвшөөрөл.

    Дамжин өнгөрөх зорилготой зорчиж буй үед шаардагдах бичиг баримт:

    • нисэх буудлын хилийн бүсээр нэвтрэх нэг төрлийн (A) ангиллын виз - зөвхөн нисэх онгоцны буудалд,
    • Шенгений бүсийн бусад орны олгосон (D) ангиллын виз,
    • ЕХ-д 2004 онд нэгдэн орсон гишүүн орны 2007 оны 12-р сарын 21-ний өдрөөс өмнөолгосон хүчинтэй (С) ангиллын виз,

    Швецари эсвэл Лихтенштейны оршин суух зөвшөөрөл. 

     

     

    Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд байгуулсан визийн асуудлаар харилцан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээр.

     

    Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд Праг хотноо 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан визийн асуудлаар харилцан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээр нь 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэхийг Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам мэдэгдэж байна.

    Хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улс нь Бүгд Найрамдах Польш Улсыг төлөөлөх бөгөөд Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд визийн мэдүүлэг хүлээн авах болон хянан шийдвэрлэх болно.  

    Бээжин дэх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам нь Монгол Улсыг хамааран ажилладаг бөгөөд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа иргэдийн (Монгол Улсын иргэд, Монгол Улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд) визийн мэдүүлгийг хүлээн авсан хэвээр байх болно.

    Монгол Улсад визийн асуудлаар төлөөлөн ажиллах хэлэлцээрт Польш Улсын засаг захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн олгодог ажил хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор зорчих виз хамаарахгүй.   

     

    Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамтай холбоо барих:

    Хаяг: Олимпийн гудамж 12, Улаанбаатар хот, Монгол Улс

    Шуудангийн хаяг: Ш/х – 665, Улаанбаатар хот, Монгол Улс

    Харилцах утас: +976 11 311053 эсвэл  +976 11 321886

    Факсын дугаар: +976 11 323791

    Цахим хаяг: consular_ulaanbaatar@embassy.mzv.cz

    http://www.mzv.cz/Ulaanbaatar

      

     

     

    ВИЗИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН БҮРТГЭЛ (VIS)

     

    Шенгений виз мэдүүлэх иргэд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн  биометрийн мэдээлэл буюу 10 хурууны хээ болон дижитал цээж зураг өгөх шаардлагатай болно. Энэ нь маш хялбар байдлаар явагдах бөгөөд виз мэдүүлэгч иргэн үүнд зөвхөн хэдхэн минут зарцуулна.


    Шенгений визийн мэдүүлэг анх удаа гаргаж буй иргэн Консулын хэлтэст өөрийн биеэр мэдүүлэг өгнө. 


    Биометрийн мэдээлэл болон Шенгений визийн мэдүүлэгт дурьдагдсан тухайн иргэний мэдээлэл VIS мэдээллийн санд 5 жилийн хугацаатай хадгалагдана. Байнгын зорчигч иргэн 5 жилийн хугацаанд зөвхөн нэг удаа биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл өмнө нь виз мэдүүлсэн иргэний хурууны хээ VIS мэдээллийн сангаас шууд хуулбарлагдан орно.  


    VIS мэдээллийн санд Шенгений виз мэдүүлсэн иргэний мэдүүлэг, Шенгений бүсийн улс орны аль нэг Консулын газраас гаргасан шийдвэр хадгалагдан үлдэнэ. Ингэснээр Европын Холбооны хил хязгаарыг хянах асуудлыг хөнгөвчлөхөөс гадна улс орны аюулгүй байдлыг хангах бас нэгэн чухал алхам болно. Биометрийн технологийг нэвтрүүлсэнээр виз мэдүүлэгч иргэний хувийн мэдээлэл алдагдахаас урдьчилан сэргийлэх, виз олгохоос татгалзсан шийдвэр гаргахад нөлөөлж болзошгүй хуурамч хувийн мэдээллээс урьдчилан сэргийлнэ.   


    Хурууны хээ өгөх шаардлагаас дараах иргэд чөлөөлөгдөнө. Үүнд:


    - 12 хүртэлх насны хүүхэд
    - мэдүүлэг биеэр өгөх боломжгүй иргэд


    Төрийн албан ёсны айлчлалын үед дараах иргэд чөлөөлөгдөнө. Үүнд:


    - Төрийн тэргүүн (дагалдан явах гэр бүлийн гишүүн) 
    - Засгийн газрын гишүүн (дагалдан явах гэр бүлийн гишүүн) 
    - Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид (дагалдан явах гэр бүлийн гишүүн) 


    2011 оноос дэлхийн ихэнхи улс орон VIS системийг нэвтрүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хятад болон Зүүн Азийн орнуудад суугаа Шенгений бүсийн орны Консулын газрууд VIS системийг  ашиглаж эхэлсэн.

     

    Print Print Share: